Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийгмийн хамгааллын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицлын зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн улсууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Парисын хэлэлцээр 2020 оноос хэрэгжиж эхэлсэн.  Ингэснээр НҮБ-ын гишүүн улсууд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад тодорхойлсон хувь нэмрийг шинэчлэн тодорхойлж, таван жил тутам зорилтоо ахиулж, хэрэгжилтийг тайлагнах үүрэгтэй.

Энэ хэлэлцээрийн хүрээнд манай улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого хэрэгжүүлж байна. Жишээ нь нийгмийн хамгааллын салбарын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицлын зорилтыг хэрэгжүүлэхээр иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгаалал холбоотой зорилтуудыг тусгаж хэрэгжүүлж байгаа юм.

Өчигдөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагааг Нийгмийн хамгааллын салбарын Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулах үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг шинэчлэх, баримт бичигт тусгах асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан