Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр“ амжилттай хэрэгжиж байна

“БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ БА ДАРААГИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба дараагийн бодлогын чиглэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, эрх зүйн боловсролыг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, эрх зүйн боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, цаашлаад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд шинэлэг арга зүй нэвтрүүлсэн зэрэг олон эерэг өөрчлөлт, ахиц дэвшлийг бий болгож чадсан юм.

Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдол нь зөвхөн дээрх үр дүнг хэлэлцэж, дүгнэх төдий бус, цаашид бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, илүү боловсронгуй болгох, тэр дундаа иргэн бүрд хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн томоохон баримт бичгийн суурь чиглэлийг тодорхойлох хүрээнд болж буйгаараа онцлогтой.

Хэлэлцүүлгээр “Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, хөндлөнгийн судалгааны санал зөвлөмж”, “Үндэсний хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжсэн туршлага”, “Эрх зүйн хөтөлбөрийн хэрэгжилт ба ололт сургамж”, “Бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлсэн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн сайн туршлага”, “Бодлогын чиглэлд анхаарах зарим асуудал” сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс илтгэл танилцуулан мэдээлэл хүргэж, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, цаашид үргэлжлүүлэх бодлогын чиглэлийг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх, сайжруулах тал дээр үзэл бодлоо илэрхийлэн санал солилцсон юм. Мөн 21 аймгийн төлөөлөл Булган аймгаас “Орон нутагт хэрэгжсэн сайн туршлага” сэдвээр илтгэл тавилаа.

Хэлэлцүүлэгт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөл буюу  зарим төрийн захиргааны төв байгууллагын удирдлагууд болон олон улс, төрийн бус байгууллага, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, их дээд сургуулийн багш нар зэрэг нийт 50 гаруй байгууллагын төлөөллүүдээс гадна 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс цахимаар оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан