Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Skyfall” сонгодог Жеймс Бондыг эргүүлэн авчирчээ
Хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх “Skyfall” жинхэнэ сонгодог Жеймс Бондыг дэлгэцэнд эргэн авчирлаа хэмээн кино шүүмжлэгчид дуу нэгтэй үнэлж байна. АНУ-д энэ сарын 23, Их Британид 26-нд нээлтээ хийх Жеймс Бондын шинэ адал явдалд Даниел Крейг уламжлал ёсоор 007-гийн гол дүр бүтээж, Холливудын шагналт найруулагч Сэм Мэндес найруулсан юм. Жеймс Бонд хэмээх дүр кино ертөнцөд орж ирснээс хойш 23 дахь кино нь болж буй “Skyfall”-ийн дууг Адель дуулсан нь олны анхаарлыг татаж, энэ удаагийн Жеймс Бонд урьд урьдынхаас илүү сонирхолтой болно гэсэн итгэлтэйгээр хүлээж байгаа юм.
Юутай ч кино үзэгчдийн хүртээл болохоос өмнө “Skyfall”-ийг үзсэн кино шүүмжлэгчид “Сонгодог Жеймс Бонд эргэн ирлээ”, “Сүүлийн үеийн Жеймс Бондуудаас хамгийн шилдэг нь”, “Таван онооноос тавыг өглөө” гэх мэтээр бичиж байна.  Харин тэдний үнэлэлт хэр үнэн байсныг ирэх долоо хоногт үзэгчид өөрсдөө дүгнэх биз ээ.
Уг нь, төлөвлөсөн ёсоор аль эрт дэлгэцэнд гарсан байх ёстой Жеймс Бондын шинэ анги санхүүгийн бэрхшээлээс үүдэн төлөвлөснөөс хожуу буюу 2011 оны аравдугаар сараас кино зургаа авч эхэлсэн юм. Маш хүнд даалгаварын төгсгөлд  007 амь үрэгдсэн ч байж магадгүй гэгдэж байх үед Жеймс Бонд эргэн ирж байгаагаар үйл явдал өрнөдөг энэхүү киноны зургийн зарим хэсгийг Хятад, Туркт авчээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан