Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” уулзалт боллоо

  Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах уулзалт, сургалт боллоо.

  Тус яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн  газрын дарга Г.Эрдэнэбулган нээж хэлсэн үгэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь хүний эрхийн үндсэн зарчмын нэг бөгөөд манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буй чухал чиглэл билээ. Энэ ч үүднээс бодит хэрэгцээ, шаардлагыг үндэслэн, та бүхний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад энэхүү уулзалт, сургалт чухал үүрэг гүйцэтгэх юм. Цаашид бид хамтын хүчин чармайлтаар байгууллагын тэр дундаа хууль зүйн салбарын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитоор хангах, хүний эрхэд суурилсан нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх, дуу хоолойг хамгаалах үйлсэд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэдгийг онцлов. 

  Сургалтын үеэр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Хөгжлийн бэрхшээлтэй, хүнийн хөгжлийн ерөнхий газрын Хөгжлийн бэрхшээлийн судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Сансармаа “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хууль эрх зүйн орчин”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх захирал И.Нарантуяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ажилладаг төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

  Уулзалтын төгсгөлд Сургалт, сурталчилгаа хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын Ахлах мэргэжилтэн Ц.Хишгээ Салбар зөвлөлийн 2025 оны нэгдүгээр улирлын тайлангийн талаар товч танилцуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан