Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
П.Наранбаяр: БЗС-д 300 орчим тэрбумын зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны “ХАР ЖАГСААЛТ“ руу өгсөн 

Засгийн газар Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталлаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд зээлээ төлөөгүй хүмүүсийн мэдээллийг Монголбанк руу өгсөн талаар Боловсролын сайд П.Наранбаяр хэлэв.

Тэрбээр "БЗС-д зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны "ХАР ЖАГСААЛТ" руу өгсөн. Эдгээр хүмүүс Монголбанкны зээлийн мэдээллийн санд авлагатай гэж бүртгэгдсэн" гэлээ.

Өмнө нь гадаадын шилдэг их дээд сургуульд тэнцсэн бол зээл олгодог байсан. Шинэчилсэн журмаар 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл дотоодын их сургуульд хоёр жил суралцаад гадаадын сургуульд хоёр жил суралцах тохиолдолд зээл олгоно. 

Ингэснээр дотоодын дээд боловсролоо дэмжинэ мөн орон нутгийн суралцагчдад тэгш боломж олгоно гэж харж байна. Түүнчлэн зээлийг эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жилээр сунгах уян хатан нөхцөлийг тусгаж өгсөн. Их сургуулиа дуусгаад гадаадад гурав хүртэл жил ажиллаад ирж болно. 

Эдгээр шийдвэрийн үр дүнд төсвийн зарцуулалтын үр ашиг нэмэгдэнэ гэж харж байна" гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан