Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа. Говийн бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.  

 


Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж шинээр тодорхойлж, “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, иргэд, эрдэмтэн, судлаачид ярилцаж, шийдлээ тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн хүн рүү чиглэж, уул уурхайгаас төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа говийн бүс нутгийн иргэдийн амьдралын чанарт байгалийн баялгийн үр өгөөж шууд нөлөөлөх ёстой. Ялангуяа, баялгийн сангийн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгах, аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхийн төлөө онцгой анхаарч байгааг Засгийн газрын гишүүд онцоллоо.  

Тус хуралдаанд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд нар говийн бүсийн аймаг бүрийн онцлог, хөгжлийн боломж, хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг танилцуулав. Таван салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг говийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд нэгтгэн дүгнэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.Хуралдааны үеэр 110 иргэн санал, хүсэлтээ илэрхийлэв. Мөн оролцогчид УИХ, Засгийн газрын гишүүдээс говийн бүсийн тулгамдсан асуудлын талаар асуулт асууж, санал хэллээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд говийн бүсийг усжуулах, авто зам, төмөр зам, сэргээгдэх эрчим хүч зэрэг дэд бүтцийн мега төслүүд болон уул уурхайн үр ашгийг ард түмэнд тэгш хуваарилах Баялгийн сангийн хуулийг амжилттай хэрэгжүүлж байгаад орон нутгийнхан Засгийн газарт талархал илэрхийллээ. 


Мөн иргэдийг ипотекийн зээлд хамруулах, говийн бүсийн аймгуудад уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлдэг болох, хилийн боомтуудад лаборатори байгуулж заавал Улаанбаатар орохгүйгээр бараа, хүнсний бүтээгдэхүүн импортолдог болгох, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замыг засаж шинэчлэх, ус, хөрсний доройтлыг шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарах, шар шороон шуургыг бууруулах, ногооруулах төсөл, хөтөлбөрийг говийн бүсэд түлхүү хэрэгжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлаа орон нутгийн удирдлага, иргэд хөндлөө.  


Иргэдийн асуулт, санал хүсэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хариулт өгч, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсон, санал солилцов. Хэлэлцүүлгийн дараа Ерөнхий сайд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Говийн бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээг улс, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргав. Үүнд он дамнасан болон Говийн бүсэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн эхэнд усны төслийг эрэмбэлэхээ Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарна гэдгийг онцлоод Засгийн газраас хэрэгжүүлэх ашигт малтмал, уул уурхай, аж үйлдвэржилтийн төслийг дэмжсэн бол боловсрол, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Бүсийн нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжиж, тус бүс нутагт олборлож байгаа төмрийн хүдэр, коксжих нүүрс, жонш болон бусад уул уурхайн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах улмаар экспортолж, бүс нутгийн эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэн аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болно гэж үзэж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан