Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй болохыг уриалав

Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдал, эрсдэл болоод Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хноногийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 2112 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 64.6 хувь нь иргэний санамсар болгоомжгүй байдлаас, 25 хувь цахилгаанаас, 6.6 хувь шалтгаан тогтоогдоогүй, хоёр хувь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас, нэг хувь санаатай үйлдлээс, 0.9 хувь бусад шалтгаанаас үүдэн гарчээ.

Өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл ихэнх буюу 76.5 хувь нь хувийн өмчид, 15.9 хувь нь төрийн өмчид бүртгэгдсэн байна.Нийт тохиолдсон гал түймрийн 67.1 хувь буюу 1418 нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд 21 аймагт 32.9 хувь буюу 694 удаа тохиолдсноос Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад объектын гал түймрийн тохиолдол дийлэнх нь бүртгэгджээ.

Харин 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувь өссөн дүнтэй байна. Ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэгтэй тохиолдсон түймрийн голомтын байршлыг харьцуулан үзэхэд аюулын хувьд “маш их” эрсдэлтэй үнэлэгдсэн нутагт нийт гарсан түймрийн 30 хувь их. Эрсдэл бүхий нутагт 60 хувь нь дунд, эрсдэл бүхий газар нутагт 8 хувь нь бага, эрсдэл бүхий нутагт 2 хувь тус тус тохиолдоод байна. Иймд иргэд, олон нийт ой, хээрийн гал түймрийн аюулын эрсдэл бүхий нутаг дэвсгэрт гал алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Онцгой байдлын байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулж, цахим хэлбэрт шилжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулаад байна. Хяналтын хуудсууд нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах "Аюулгүй өрх" хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй.

Хяналтын хуудсуудыг ашигласнаар та өөрийн болон байгууллагынхаа аюулгүй байдлыг анхан шатны түвшинд үнэлж, цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэх боломжтой бөгөөд сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгоод байна. Тиймээс иргэн бүр өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, анхан шатны мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг ОБЕГ-аас уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан