Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
“Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь 2025-2030” төслийн II үе шатыг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанийг өнөөдөр (2025.05.06) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулж буйд талархал илэрхийлсэн.Хатагтай Сандра Шуфани Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр бусад улс оронд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Улмаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатыг 2019-2023 онд амжилттай хэрэгжүүлж, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин болоод туслалцаа үйлчилгээ үзүүлэх боломжоор хангаж, анхаарч ажилласан ХЗДХЯ-ны удирдлагын бүрэлдэхүүнд талархсанаа илэрхийллээ.Төслийн 2-р шатыг “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь 2025-2030” нэртэйгээр энэ оны 6-р сард багтааж эхлүүлэх талаар Элчин сайд мэдэгдсэн. Улмаар талууд төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын бусад асуудлаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн Хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул, Монгол Улс дахь Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны дарга Кирил Лорданов нарын төлөөлөл байлцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан