Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“ЭЗЛЭН”-Г ГАДААДЫН НЭРТЭЙ ХӨГЖИМЧИД ҮЗНЭ
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын өнөөдөр болох “Эзлэн” нэртэй тоглолтыг монголчууд төдийгүй гадаадынхан хүлээж сууна. Б.Чинбатын урилгаар Америкийн шилдэг хөгжимчид, урлаг судлаачид Монголын хөгжмийн урлагийн хөгжил дэвшил, авъяас чадвар, арга техникийг үзэж сонирхохоор манай улсад хүрэлцэн ирж байгаа аж.
Б.Чинбат “Аравт” киноны хөгжмөөр хийж буй тоглолтынхоо нэрийг их өвөрмөцөөр тайлбарлаж байгаа. “Өвөг дээдсийн сүнс нь энэ хөгжмийг бич хэмээн Чинбаад шивнэсэн, үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэлж, байлдан дагуулахыг бэлгэдэж ийм нэр өгсөн” гэж байна. Үнэхээр ч өвгөд дээдсээрээ бахархах, эх түүхээрээ омогших, түүхэн хөгжмийн агуу баялгийг гайхаж, зүрх сэтгэлээ эзлүүлэх “Эзлэн” тоглолт болох цаг ойртсоор... Тоглолтонд Улсын симфони найрал хөгжим, хоор, монголын шилдэг ятга, морин хуурын мастерууд оролцох ажээ.
маш сайхан тоглолт боллоо. Үнэхээр сэтгэл хөдөлсөн, Одоо ч түүний аялгуунууд чихэнд минь сонсогдож, аманд минь аялагдаж байна.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын өнөөдөр болох “Эзлэн” нэртэй тоглолтыг монголчууд төдийгүй гадаадынхан хүлээж сууна. Б.Чинбатын урилгаар Америкийн шилдэг хөгжимчид, урлаг судлаачид Монголын хөгжмийн урлагийн хөгжил дэвшил, авъяас чадвар, арга техникийг үзэж сонирхохоор манай улсад хүрэлцэн ирж байгаа аж. Б.Чинбат “Аравт” киноны хөгжмөөр хийж буй тоглолтынхоо нэрийг их өвөрмөцөөр тайлбарлаж байгаа. “Өвөг дээдсийн сүнс нь энэ хөгжмийг бич хэмээн Чинбаад шивнэсэн, үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэлж, байлдан дагуулахыг бэлгэдэж ийм нэр өгсөн” гэж байна. Үнэхээр ч өвгөд дээдсээрээ бахархах, эх түүхээрээ омогших, түүхэн хөгжмийн агуу баялгийг гайхаж, зүрх сэтгэлээ эзлүүлэх “Эзлэн” тоглолт болох цаг ойртсоор... Тоглолтонд Улсын симфони найрал хөгжим, хоор, монголын шилдэг ятга, морин хуурын мастерууд оролцох ажээ.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
2012.10.18


















