Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хүүхдийн баярын арга хэмжээ төв талбайд боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ жил уг арга хэмжээг карнавал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Тодруулбал, төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60 асар бүхий хотхоны төлөвлөлтөөр зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн “Хүүхдийн ертөнц” парад болж, Хүүхдийн ордны 450 орчим сурагч алхлаа. Мөн “Magic Mascot” энтертайнментын Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болж байна.

Мөн хүүхдийн баярын төв тайзны тоглолт нь “Шидэт хотын мөрөөдөл” нэртэйгээр болох бөгөөд тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, МУСГЗ С.Баттулга, реппер ThunderZ, охидын Wasabies хамтлаг, Foux хамтлаг, дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцож байна. 

Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 300 гаруй бие бүрэлдэхүүн болон “Монголын сайн дурынхны төв”-ийн 500 гаруй сайн дурын ажилчин ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан