Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Б.АЛТАНШАГАЙ: БИ АЯЛАХ ДУРТАЙ
“Хобби” булангийн энэ удаагийн зочноор  Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай оролцож байна. Түүнтэй тоглолтын бэлтгэлийн үеэр нь цөөн хором ярилцлаа.
 
 -Мөрөөдлийн театрын  залуу уран бүтээлчид урлагийн тогоонд хүч түрэн орж ирсэн нь саяхан. Та бүхэн  “Амьдрал өөрөө бэлэг” инээдмийн шоу драмаа тоглоод багагүй  хугацаа өнгөрлөө. Хэзээ өндөрлөх вэ?
-Үнэхээр сайхан.  Тоглолт маань маш сайхан болж байна. Энэ сарын 20-ноос эхэлж тоглосон. Бид энэ сар дуустал тоглохоор бодож байгаа.
-Хүн бүрт хобби сонирхол гэж байдаг. Харин таны хувьд ямар хоббитой вэ?
-Цаг зав гарвал аялах л дуртай даа. Ер нь, хөдөө нутгаараа аялаад сайхан амрах л үнэхээр сайхан байдаг. Энэ л миний хобби юм уу даа.  Уран бүтээлчид цаг зав, чөлөөт цагаар  тун хомс. Тэгэхээр аль болох цэвэр агаарт гарч амрахыг л боддог юм.
-21 аймгаа бол үзээд амжчихсан уу?
-За даа бараг л… Гэхдээ очиж үзээгүй ганц нэг  газар бий.
Ш.Уянга
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан