Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өглөө

Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгсний дагуу Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб өнөө өглөө хуралдлаа. Цаг уур, орчны шинжилгээний газраас 08:00 цагт /2025.08.04/ өгсөн мэдээллээр өнөөдөр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөв ажиглагджээ.

Тиймээс нийслэлийн хэмжээнд бэлэн байдлыг хангахыг НОК-ын орлогч дарга, хурандаа Г.Галбадрах үүрэг болгов. Хоёр цаг тутамд мэдээлэл өгөх, бороо орсны дараа 30 минут тутамд үүссэн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэх, Туул гол, Дунд гол, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх зэргээр анхаарч ажиллахыг санууллаа.

Хуралдаанд НЗАА, НЦУГ, Геодези, усны барилга байгууламжийн газар, УБЦТС, НОБГ-ын удирдлагууд болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар цахимаар оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан