Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Чингис хаан Үндэсний музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-ын үзмэрүүдээ шинэчлэн дэглэн, баяжилт хийж шинийн 8-ны билэгт сайн өдөр (2025.08.01) үүд хаалгаа нээн, өргөн түмэндээ үйлчилж эхэллээ. Энэхүү танхимаар үйлчлүүлэгчдэд хүн төрөлхтний түүхэнд Монголын нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр, Монголчуудын цэрэг дайны урлаг, Юань улсын Их хаан Хубилайн усан флот, Монголын их амар амгалан (pax mongolica), дэлхийд данслагдсан Монгол өв, Орхоны хөндийн нүүдэлчдийн түүх, Их эзэн Чингис хааны зарлигаар 1220 онд дэлхийн нийслэл Хархорум хот байгуулагдсан түүх, дэлхийн бурхан шашин, бичиг үсгийн соёлд Монголчуудын оруулсан хувь нэмэр, Өндөр гэгээн Занабазарын амьдрал уран бүтээл, дэлхийн түгээмэл үнэ цэнт Монгол өв соёлын талаарх түүхийг хамгийн ойроос дэлгэрэнгүй танин мэдэх боломжийг олгож өгснөөрөө онцлогтой. Мөн Монголын бурхан шашны холбогдолтой хосгүй үнэт үзмэрүүдийн жагсаалтад багтдаг Ногоон Дара Эх, Улаан сахиусны баг, Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт үзмэрүүд дээжис, Японы Цүшима, Ики, Такашима арлуудын эрэг орчмоос Хубилай хааны усан флотын усан онгоц зэрэг олон олон шинэ үзмэрүүдээр баяжилт хийгдсэн байна. Монгол бахархлын танхимд Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулан Монгол хүний оюун ухаан, бие сэтгэлийн хүч, тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулан дээд амжилт тогтоож “Геннисийн ном”-нд орсон мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд ялагдалгүй хамгийн олон удаа түрүүлсэн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал /Сумо бөхийн бүс/ Мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээнээс хоёр төрлөөр шалгарч Геннист бүртгэгдсэн төрсөн эгч дүү хоёр Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр /цагт багц хөзөр цээжлэх/, Н.Энхшүр /30 минутад 2-тын тоолол цээжлэх/ нар насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын цом, бүх насны ангиллын Дэлхийн аваргын цомоо Чингис хаан Үндэсний музейд бэлэглэснийг дэглэж байршуулжээ.
0 Сэтгэгдэл






































