Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд туршлага судалж, хамтран ажиллана

УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар болон тус бүлгийн гишүүд өнөөдөр (2025.08.07) Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Өнөөдрийн уулзалтад Монгол-Бутаны Парламентын бүлгийн гишүүн С.Эрдэнэболд, А.Ганбаатар, О.Саранчулуун Бутаны Хаант Улсын талаас Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга хүндэт Куенга тус бүлгийн гишүүн Ринчэн Вангди, Намгай Вангчук, Күензанг Тинлей, Янгчен Ламо нар тус тус оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

2024 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан манай улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд соёл, боловсрол, хөдөө аж ахуй, уламжлалт анагаах ухаан, хэвлэл мэдээлэл зэрэг таван чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурсан байдаг. Үүний дараа 2025 оны 4 дүгээр сард Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын Парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид манай улсад айлчилж байсан бөгөөд түүнээс хойш Засгийн газар болон салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж,  уулзалтын үр дүн эхнээсээ гарч байгаад талархалтай байгаагаа Монгол-Бутаны Парламентын бүлгийн дэд дарга Б.Баярбаатар яриандаа онцолж байв.

Мөн тэрээр цаашдаа хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, сайн туршлагыг нутагшуулж ажиллах нь чухал гэдгийг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэл, бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. 

Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид халуун дотноор хүлээн авч буйд талархлаа илэрхийлж, түүх, соёл, шашны нийтлэг үнэт зүйлстэй улс орнуудын хувьд харилцаа, хамтын ажиллагаа өргөжин, бэхжиж байгаад баяртай байгаагаа уламжилсан. 

Түүнчлэн Бутаны Хаант Улс нь дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлдэг улс орны хувьд баримталдаг бодлого, парламентын бүтэц, үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал бодол, байр сууриа илэрхийлэв. 

Ташрамд дурдахад, Монгол-Бутаны Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу нар ажилладаг бөгөөд тус бүлэгт А.Ганбаатар, О.Саранчулуун, Ц.Туваан, Б.Тулга, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд багтдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан