Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТААС ШАЛТГААЛЖ УДААШРААД БАЙСАН БИРЖЭЭР АРИЛЖИХ НӨХЦӨЛТЭЙ ГЭРЭЭНҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2024-2025 онд нүүрс худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нүүрсний үнийн уналтаас шалтгаалж нүүрсээ татан авах үйл ажиллагаа удааширч, экспортын хэмжээ эрс багасаад байсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэрээ энэ асуудалд онцгойлон анхаарч борлуулалт, худалдан авалтыг сайжруулах, биржээр арилжаалсан гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багт үүрэг болгосон.Үүний дагуу өмнө нь биржээр арилжаалсан боловч хэрэгжилт нь удаашраад байсан гэрээ тус бүрийг судлан, худалдан авагч талтай хэлцэл хийх замаар, гэрээний анхны нөхцөлийг өөрчлөхгүйгээр тээвэрлэлтийг эрчимжүүлж гэрээний хэрэгжилтийг хангуулах ажил хийж байна. Ингэснээр биржээр өмнө нь арилжаалагдсан өндөр үнийн дүнтэй гэрээнүүдийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

 

 

Түүнчлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах нүүрсний хэмжээ,  борлуулалтыг идэвхжүүлэн сайжруулснаар өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 16 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 1.0 сая тн нүүрсийг борлууллаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан