Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 11 УДААГИЙН АРИЛЖААГААР 819.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ долоо хоногт буюу 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийн хугацаанд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 13 удаагийн арилжаа хийснээс 11 нь амжилттай болсноор 58.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 819.2 мянган тонн нүүрс борлууллаа.Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна. Тухайлбал 819.2 мянган тонн нүүрс борлуулсны 576 мянган тонныг нь буюу 70%-ийг нь 1/3 коксжих нүүрсний борлуулалт, 147.2 мянган тонныг нь буюу 18%-ийг нь эрчим хүчний нүүрс, үлдсэн 12%-ийг нь баяжуулсан бүтээгдэхүүний борлуулалт тус тус бүрдүүлсэн байна.Нүүрсний үнийн хувьд 1/3 коксжих нүүрсний үнэ 66.4-75.2 ам.долларт, эрчим хүчний нүүрсний үнэ 39.0-40.2 ам.долларт, баяжуулсан коксжих нүүрсний үнэ 131.9-140.3 ам.долларт, баяжуулсан эрчим хүчний нүүрсний үнэ 50.4-51.6 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд Бүрэн эрхт төлөөлөгчийн баг биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэмийн хугацаанд 23 удаагийн арилжаагаар 95.4 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.46 сая тонн нүүрс борлуулаад байгаагаас 56%-ийг нь буюу 819.2 мянган тонныг нь энэ долоо хоногт борлуулсан үзүүлэлттэй байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан