Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МУЗЕЙН ДИЖИТАЛ КОНТЕНТЫГ ХӨГЖҮҮЛЭХ 6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Чингис хаан Үндэсний музейн дижитал контентыг хөгжүүлэх, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд зориулж БНСУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас Монгол Улсын хүмүүнлэгийн салбарт анх удаа 6 сая.ам долларын өртөг бүхий төсөл хэрэгжихээр боллоо.

БНСУ-ын КОЙКА-ын Ерөнхийлөгч Чан Вонсам хүрэлцэн ирж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзаж, төслийн төлөвлөлт, гарах үр дүнгийн талаар ярилцлаа.

 

Энэхүү төсөл нь 2025-2028 хугацаанд хэрэгжих ба музейн бодлого үйл ажиллагааг дэмжих, үзмэр олдворыг хамгаалах, бүртгэх, үзэсгэлэн төлөвлөх, хэрэгжүүлэх, боловсрол, маркетингийн чиглэлээр хоёр улсад боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, үр дүнд нь нэгдсэн гарын авлага боловсруулж салбарын хэмжээнд ашиглах юм.Мөн Чингис хаан Үндэсний музейд хүүхдийн музей бий болгох, музейн онцлох үзмэрийн хэсгүүдэд амрах хэсэг дижиталжих, музейг цахим сан хөмрөгтэй болгох зэрэг олон ажлуудыг шинээр хийхээр тусгасан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан