Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Ерөнхий сайд Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ

 

Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийн хүрээнд зохион байгуулж буй 38 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд болж байна. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ. Номын баярыг санаачлагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ой болж байна. Иргэний нийгмийн энэ үнэ цэнтэй санаачилгыг төр, засаг онцгойлон дэмжиж, өргөжүүлэх нь бидний үүрэг. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалга дэвшүүлсэн бол, өнөөдөр энэ үйлсийг бодлогын түвшинд ахиулж, бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг зорьж буйгаа Ерөнхий сайд хэллээ. 

Ирэх 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд төр, засгийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлнэ. Энэ бол шинэ зорилт бус, үр хүүхдээ хөдсөнд өлгийдөж, ном судраа торгонд баринтагладаг өвөг дээдсийн минь оюун санаа, соёл, уламжлалын үргэлжлэл гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэхүү гэгээн үйлсийн төлөө сэтгэл зүрхээ зориулж буй зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгчид болон “Номын соёлт ертөнц” ТББ-ын хамт олон, баярт хүрэлцэн ирсэн уншигчид, оролцогчдод талархал илэрхийлэв.

Мөн номын хуудас бүрээс бид бүхэн мэдлэгийн эрдэнэ түүж, ухаарлын гэгээ олж, ирээдүйгээ бүтээдэг. Монголын ирээдүйг боловсролтой, өрсөлдөх чадвартай, хүчирхэг болгоход эдгээр хүмүүсийн оруулж буй хувь нэмэр онцгой үүрэгтэйг тэмдэглэлээ.Энэ жилийн баяр өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болж, ОХУ, Хятад, Турк, Казахстан зэрэг зургаан орноос зохиолч, редакторууд болон хэвлэлийн компанийн төлөөлөл оролцож байгааг зохион байгуулагчид хэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгулагдаж буй 38 дахь удаагийн “Номын баяр” уламжлал ёооор гурван өдөр үргэлжилнэ. 200 гаруй хэвлэн нийтлэгч, 250 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцож байна. 

Хүүхэд залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах нь энэхүү арга хэмжээний эрхэм зорилго юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан