Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ЦОГТЦЭЦИЙ СУМЫН "МӨРӨӨДӨЛ" СУРГУУЛИЙН СУРАГЧИД УУРХАЙД ЗОЧИЛЛОО

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий Боловсролын "Мөрөөдөл" сургуулийн (2-р сургууль) 98 хүүхэд хоёр багшийн хамт 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт зочилж уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны газрын Байгаль орчин усны бодлогын хэлтсийн 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд "Экологийн Боловсрол" олгох удирдамжийг Салбарын захирлаар 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр батлуулсан.

 

 

"Экологийн Боловсрол" олгох уг удирдамжийн дагуу Салбарт хүрэлцэн ирсэн “Мөрөөдөл” сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд "Грийн Центр"-ийн хурлын зааланд "Нэн ховор, ховор ургамал"-ын талаарх мэдлэг болон компаниас Байгаль орчны чиглэлээр хийдэг ажлын талаар мэдээлэл өгөв.Мөн сурагчид "Грийн Центр"-ийн мод үржүүлгийн талбай болон мод үржүүлгийн "Эрдэнэс" агропарк, Нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцсан, нэг өдрийн аяллыг Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулсан юм.

 

“Мөрөөдөл” сургуулийн хүрэлцэн ирсэн ахлах ангийн сурагчдадаа салбарын сургалтын албаны сургагч нар гарын бэлэг өгч, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.

 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан