Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа
Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ
Маргааш 1-р хорооллын арын замыг хаана
Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
“Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана
"За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, БЭТ-ийн багийн гишүүн Б.Анар, Х.Итгэл, Г.Намчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг Ганцмод боомтод ажиллаж, хил холболтын төмөр замын ажлын явцтай танилцлаа.

Томилолтын хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээвэр (AGV)-ийн терминалыг 24 цагийн ажиллагаатай болгох, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо өдөрт 1500 байсныг 2000-2500 болгох, боомтын хүчин чадлыг бүрэн ашиглах, хоёр талын боомт, хил, гаалийн байгууллагуудтай хамтран татан авалтыг нэмэгдүүлэх туршилтыг 1 сарын хугацаанд хэрэгжүүлэх асуудлаар БНХАУ-ын талтай ярилцжээ.Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг боомтуудад тулгарсан саад бэрхшээлийг арилгаж, экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.


0 Сэтгэгдэл






















