Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна

Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг. Эдгээрийн ашиглалтын хугацаа, чанар, аюулгүй байдалд нийслэлийн Хяналт шалгалт газраас холбогдох шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан  БЗД-ийн 18 дугаар хороо, 38 дугаар байранд ажиллалаа. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 ширхэг лифт байдаг. Эдгээрээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байгаа бол их эрсдэлтэй гэсэн дүгнэлттэй 488 лифт байна.

Лифтний ашиглагдах хугацаа дунджаар 20 жил байдаг бөгөөд эвдрэл гэмтэл гарвал тухайн байрны СӨХ цаг алдалгүй засаж, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч оршин суугчдын СӨХ-ны төлбөр төлөлттэй холбоотойгоор засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийж чаддаггүй байна. Үүнээс болж ашиглалтын хугацаанаасаа өмнө лифт эвдэрч, ашиглалтаас гардаг аж. Энэ нь хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал тул оршин суугчид цаг тухай бүрд нь СӨХ-ны төлбөрөө төлөх хэрэгтэйг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр  “Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор Улаанбаатар хотод ашиглаж байгаа албан байгууллага, орон сууцуудад энэ жил хоёр удаа үзлэг, шалгалт хийлээ. Шалгалтаар шаардлага хангахгүй болон өндөр эрсдэлтэй 488 лифт байгааг тогтоолоо. Үүний хүрээнд дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох СӨХ-дод  лифтнүүдээ шинэчилж, засах мэдэгдэл хүргүүлсэн. Мөн нийслэл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд найман лифт, 2024 онд 35 лифтийг шинэчилсэн. Харин энэ онд 42 лифтийг шинэчилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан