Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо

      Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Манай хоёр орны урт хугацааны харилцаа, харилцан итгэлцэл өндөр түвшинд хүрч, ард түмний хэлхээ холбоо бэхжиж, хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, соёл, боловсрол, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон салбар өргөжин тэлсээр байна.

 

Үүний нэг жишээ бол Хүнсний томоохон үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК нь 2004 оноос эхлэн БНЧУ-ын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллаж иржээ. Тухайн жилдээ өнөөгийн та бидний мэдэх "Атар", "Мишээл" талх зэрэг үндэсний брэнд болсон нарийн боовнуудаа үйлдвэрлэхийн сацуу 2006 онд БНЧУ-ын “Dvorak J4” зүссэн талхны шугамыг ашиглалтад оруулж, Монгол Улсад анхны зүссэн талхыг худалдаанд гаргасан арвин түүхтэй.

        Энэхүү түүхт хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр /2025.10.13/ БНЧУ-ын  парламентын Сенатын дэд дарга Йитка Сейтлова, Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубский, БНЧУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчид сайд Ян Вытопил тэргүүтэй улс төр болон бизнесийн салбарын томоохон төлөөлөгчдийг хүлээн авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

 

        Энэ нь “Талх Чихэр” ХК дэлхийн жишигт нийцсэн Европын тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэн үргэлж хөгжин дэвшсээр өнөөдрийн та бидний дуртай, өдөр тутамд хэрэглэдэг талх, нарийн боовноос гадна бялуу, чихэр, жигнэмэг гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг чанар, стандартын дагуу итгэл даасан орчинд үйлдвэрлэгдэж байгааг дахин баталлаа.

 

1 Сэтгэгдэл
Сайн байна уу Намайг Доржбат гэдэг бөгөөд миний амьдралыг өөрчилж, гэр бүлээ ядуурлаас гаргасан доктор Адити Прадханд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна. Би түүний цахим шуудангийн хаягтай танилцсандаа аз тохиосон: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Оюу, Анхаа нарын хуваалцсан гэрчлэлд Прадхан эмч тэдний бөөрийг эмнэлгийн зориулалтаар худалдаж авч санхүүгийн хувьд хэрхэн тусалсан тухай өгүүлсэн байна. Тэдний зөвлөмжийн дагуу би мөн л цахим шуудангаар эмнэлэг рүү хандсан. Процесс жигд, мэргэжлийн байсан бөгөөд долоо хоногийн дотор би шаардлагатай бүх шаардлагыг хангасан. Миний гайхсан зүйл бол шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өмнө тохиролцсон үнийн дүнгийн 50% 780,000 долларыг миний дансанд хийсэн. Хэрэв бүх зүйл сайхан болбол би үүнийг амласан амлалт болгон хуваалцаж байна. Хэрэв танд хэрэгтэй байгаа бөгөөд санхүүгийн жинхэнэ нээлт хайж байгаа бол дээрх имэйлээр доктор Адити Прадхантай холбогдохыг зөвлөж байна.
Хамгийн их уншсан