Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Үндэсний урлагийн их театрыг Төв цэнгэлдэх хүрээлэнтэй хамт барина

Үндэсний урлагийн их театр өөрийн гэсэн байргүй, Улсын драмын эрдмийн театр гэх "айл"-д толгой хорогдож буй. Энэ театрыг шинэ барилгатай болгох талаар сүүлийн хэдэн жил ярьж, хэлж, төлөвлөсөн. Гэвч газрын байршил нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг. Анх нийслэлийн Сүхбаатар дүүрэг буюу Ногоон нуур орчимд 10 га газарт барихаар төлөвлөж бүр газар чөлөөлж байсан бол хожим Яармагт, саяхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр барих шийдвэрийг НИТХ-аар баталжээ.

Тодруулбал, төсөл хэрэгжих хугацаа нь 2020-2023 он буюу гурван жил байхаар төлөвлөж байсан ч газрын асуудлаас болж эхлүүлж чадалгүй өдийг хүрсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг  барихаар төлөвлөсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлөх ажлыг хийж, нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших зөвшөөрлийг нь ч гарсан. Барилгын зураг төслийг "Бьюлдингс техноложи" ХХК хийж, загвар зургийг батлуулахаар хүлээлгэж өгсөн гэдгийг Соёлын яамнаас мэдээлж байв.

Гэтэл НИТХ-ын ээлжит V хуралдаанаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44 га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцжээ. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40 га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18 га, 1-р тойрог замын 4.26 га бүтээн байгуулалт хийхээр болжээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай мэдээлэл өгөхдөө “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хоёр орны Ерөнхийлөгч ярилцаж шийдсэний дагуу урьдчилсан байдлаар 40 га газар дээр төлөвлөсөн. Урьдчилан байдлаар төлөвлөсөн учраас анхан шатны бичиг баримтуудыг холбогдох газруудтай хэлэлцэж, тодруулах шатандаа явж байгаа" гэжээ.

Үндэсний урлагийн их теарын бүжгийн заал чийг дааж, хөгц үнэртдэг талаар өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сард сурвалжлага хийж байсан. Улаанбаатар хотод орсон нойтон цас хайлсны улмаас театрын дээврээс дусаал гоожин шат, коридор, албан өрөө, бүжгийн заал, уран бүтээлчдийн өрөө бүгд усанд автдаг гэдгийг театрын уран бүтээлчид хэлж байв.

Үндэсний гэх тодотголтой, 70 гаруй жилийн түүхтэй театрын дүр төрх ийм байгаа нь эмгэнэлтэй.

Тэр жил Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номин театрын шинэ барилга барих газрыг сонгосон талаар мэдээлсэн юм. Тэрбээр "БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд театрын шинэ барилгыг нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд барихаар шийдвэрлэж, газрыг албан ёсоор сонгосон" гэж мэдээлж байлаа.

Үндэсний урлагийн их театр нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудалтай бүх төрлийн тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой танхимтай байна гэдгийг албаныхан танилцуулж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан