Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд 5000 өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ.

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 1001 гэр дулаалахаас 930 гэрийг дулаалсан.

Ажлын явц 93 хувьтай. Мөн 248 байшин дулаалсан. Дулаалгын ажлууд үргэлжилж байна. Дулаалгын материалын чанарт 11 менежер хяналт тавьж, дүүргийн удирдлагууд болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас дулаалгын чанарт анхаарч ажиллаж байгаа аж.

Хотын дарга Х.Нямбаатар “Хотын төвтэй ойр, агаарын бохирдол ихтэй байршлууд Баянгол, Чингэлтэй дүүрэгт Гандан, Зурагт, Эх нялхас орчмын айл өрхүүдийг дулаалгын төсөлд хамруулж, цаашлаад хийн түлшинд шилжүүлнэ. Иргэдийг нүүрс түлэхгүй, газын төхөөрөмжөөр халаалтаа шийдүүлэх зориулалтаар гурвалсан гэрээ байгуулж байгаа. Галлагааны улиралд буюу есөн сарын хугацаанд 900 орчим мянган төгрөгийг газын хэрэглээнд татаасаар олгоно. Газын төхөөрөмж дээрээ плитка ажиллуулж болно. Хоёр тал руугаа хална. Их дуу чимээ гаргахгүй. Арваннэгдүгээр сарын 15-наас эхний ээлжийн газын төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ. Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлэх төсөл амжилтад хүрсний дараа 2026 оны тавдугаар сараас 50 мянган өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ. ОХУ-аас газ татан авахад асуудалгүй төлөвлөлт хийсэн. “Горгаз” ХХК-тай мөн хамтарч ажиллана. Европын орнуудад хэрэглэдэг хийн түлшний стандартыг Монгол Улсад нэвтрүүлж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү стандартын дагуу автоматаар унтрах технологитой газыг нэвтрүүлнэ” гэв.

Чингэлтэй дүүргийн хувьд аравдугаар сарын 25-наас эхлэн өдөрт 100 байшин дулаалж, нэг сарын хугацаанд 2000 байшинг бүрэн дулаалж дуусгахаар төлөвлөжээ. Байшинг хар замаскаар нааж давхар хадаасаар бэхэлж, гал дэмждэггүй, шатдаггүй В1 хөөсөөр дулаалж, нийт 116 хүн дулаалгын төсөлд ажиллаж байгааг албаныхан онцоллоо.

Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар дулаалж байгаа юм.

Дулаалгын төслийн талаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Жаргалсайхан “Нийслэлээс шатдаггүй чанартай материалаар байшингаа дулаалуулж байна. Дулаалгын ажилд их сэтгэл хангалуун байгаа. Байшингаа дулаалаад, газын хэрэглээнд шилжээд, ажил санаачилж байгаа хүмүүсээ дэмжээд явахад Улаанбаатар утаагүй болно гэж итгэж байна” гэв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Лхагвасүрэн “Гэр хорооллын янданг буулгаж байж л утаа буурна. Дулаалга аянд хамрагдсандаа баяртай байна. Манайх өнгөрсөн жил долоо хоногт долоон шуудай түлш түлдэг байсан. Энэ жил энэ тоо хоёр дахин багассан. Байшин дулаанаа алдахгүй сайхан байна. Тиймээс илүү олон айлыг дулаалж, хийн түлшинд шилжүүлээсэй” гэлээ.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан