Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Туул голын усанд лабораторийн шинжилгээ хийлээ

Туул голын сав газрын захиргаа Баянзүрх, Маршил, Яармаг, Биокомбинатын гүүр орчмын уснаас дээж авч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэн илэрсэн үр дүнг олон нийтэд цувралаар хүргэж байна.

Шинжилгээгээр дээрх цэгүүдэд химийн болон биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн үзүүлэлт (бохир усны үзүүлэлт) MNS4586:2024 стандартын шаардлага хангахгүй ялангуяа Биокомбинатын гүүр орчмын усанд нянгийн тоо их, гэдэсний бүлгийн савханцрууд илэрч байна.

Биокомбинатын гүүр орчимд нийт нянгийн тоо, гэдэсний бүлгийн савханцар, халуунд тэсвэртэй савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, псевдомонас аерогиноза зэрэг нянгийн үзүүлэлт илэрсэн, аммони хэмжээ-6,6 дахин их, ХХХ-19,5 дахин их, БХХХ-18,8 дахин их гарсан нь “Усан орчны чанарын үзүүлэлт MNS 4586:2024” стандартын шаардлага хангахгүй байгаа тул ард иргэд туул голын уснаас анхаарал болгоомжтой хэрэглэхийг сануулж байна гэж Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан