Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ

Сонгинохайрхан дүүргийн 5, 19, 27 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1А “5 шар-Мөнгөн завьяа” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж М:1А “Ханын материалын комбинат-Мөнгөн завьяа” чиглэл болгон шинэчлэв.

Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Х:18 “Улаанбаатар Тэнгэр плаза-Багахангай цагдаагийн пост хойд, Бор үзүүр дундын зогсоолуудыг нэмж өөрчлөлт оруулав. Тус чиглэлийн үйлчилгээг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлэх юм. Эдгээр чиглэлүүдийн үйлчилгээг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлэхээр юм.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Y:24 “Ургах наран хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн замналд Зоорь-1, Зоорь зогсоолуудыг нэмж, өөрчлөлт оруулав.

Тус чиглэлийн үйлчилгээг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан