Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
С.Энхбаяр: Зөрчилтэй 10 ААН-д албан шаардлагыг хүргүүлж, зөрчлөө арилгах үүрэг өглөө

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд бетон зуурмаг болон бетон эдлэлийн үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аравдугаар сарын 2-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд бетон зуурмаг, эдлэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд баримтлах технологийн горим, түүхий эдийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, хадгалалтын нөхцөл, лабораторийн  стандартын шаардлагын хэрэгжилт зэрэгт дүгнэлт хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийт 88 бетон зуурмаг, эдлэлийн үйлдвэрт хяналт шалгалт хийснээс 32 нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан бол 66 нь тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан. Харин зөрчилтэй 10 ААН-д улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, зөрчлөө арилгахыг үүрэг болгосон. Дүүрэг тус бүрийн байдлаар авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 31, Хан-Уул дүүрэгт 15, Баянзүрх дүүрэгт 18, Чингэлтэй дүүрэгт 6, Сүхбаатар дүүрэгт 7, Налайх дүүрэгт 7, Багануур болон Багахангай дүүрэг тус бүр 2 үйлдвэр хамрагдсан. Шалгалтын дүнгээр зарим үйлдвэрт дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, түүхий эдийн чанарт тавигдах шаардлагыг хангаагүй, цементийн хадгалалт буруу, технологийн горим мөрдөөгүй, хүйтний нөхцөлд бетон зуурмаг бэлтгэхдээ температурын дэглэм зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Мөн нийслэлийн хэмжээнд 2021-2025 онд давхардсан тоогоор 1008 барилга байгууламж баригдаж байгаа бөгөөд барилгын чанар, аюулгүй байдлыг хангахын тулд бетон зуурмагийн үйлдвэрлэлийн технологийн горим, стандартын хэрэгжилтэд тогтмол хяналт тавих шаардлагатай” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан