Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн есөн дүүрэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн сургалт зохион байгууллаа

Энэ сарын 24-30-ны өдрүүдэд нийслэлийн Өмчийн харилцааны газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран төрийн болон нийслэлийн өмчит хуулийн этгээдэд "Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн сургалтыг үе шаттай зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь Улаанбаатар хот дахь төрийн өмчийн 541 хуулийн этгээд, нийслэлийн өмчит 933 хуулийн этгээдэд "Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийг нэвтрүүлэх, цаашид өмчийн харилцааны бүх үйл ажиллагааг цахимаар, ил тод, нээлттэй зохион байгуулахад чиглэсэн юм. Сургалтыг нээж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Баясалмаа нар үг хэллээ.

Системийн сургалтыг алслагдсан гурван дүүрэгт болон Соёлын төв өргөө, Монголын хүүхдийн ордон зэрэг дөрвөн байршилд зургаан удаа явуулсан. Тодруулбал,

  • Налайх дүүрэгт Багахангай дүүргийн 25 хуулийн этгээд, Налайх дүүргийн 50 хуулийн этгээд;
  • Багануур дүүрэгт Багануур дүүргийн 40 хуулийн этгээд;
  • Соёлын төв өргөөнд Чингэлтэй дүүргийн 130 хуулийн этгээд, Баянгол дүүргийн 111 хуулийн этгээд, Сонгинохайрхан дүүргийн 162 хуулийн этгээд, Сүхбаатар дүүргийн 113 хуулийн этгээд;
  • Монголын хүүхдийн ордонд Баянзүрх дүүргийн 178 хуулийн этгээд, Хан-Уул дүүргийн 124 хуулийн этгээдийг төлөөлж нийт 4000 гаруй албан хаагчийг хамруулав.

Сургалт төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл ашиглалт, хяналт шалгалт, удирдлага зохицуулалт, компанийн засаглал, хууль эрх зүйн талаар, систем нэвтрүүлэлтийн практик сургалт гэсэн агуулгаар болж өнгөрлөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан