Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Т.Аубакир: Багш нарын цалинг 2026 онд хоёр хуваасан байдлаар 76 хувиар нэмэгдүүлнэ

ГБХНХ-ын яамны сайд Т.Аубакираас цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр, "Багш нарын цалинг 76 хувиар нэмэх хэлэлцээрт хүрсэн байна. Үүнийг ГБХНХ-ын яам бүртгэснээр, хүчин төгөлдөр болно. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн орой 18:00 цагийн үед хэлэлцээрийг манай яам руу явуулсан байсан. Үүний дараа миний бие уг хэлэлцээрийг бүртгэх эсэх талаар МАН-ын бүлгийн групптээ санал солилцсон.

Үндсэндээ 2026,2027 он дамнаад багш нарын цалин өндөр хувиар нэмэгдэхээр болж байна. Тэгэхээр ирэх жилүүдийн улсын төсөвт нэмэгдэх ачаалал, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бид тооцох хэрэгтэй. Ингэж байж цалинг нэмэх ёстой. Энэ шийдвэрийг манай яам дангаараа гаргах боломжгүй. МАН-ын намын бүлэг, байнгын хороодоор асуудлыг хэлэлцэнэ.

2026 онд хоёр хуваасан байдлаар 76 хувиар цалинг нэмэгдүүлэхээр хэлэлцээр хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд цалин 2.8 сая төгрөгт хүрнэ. Улмаар 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх юм байна.

Гэхдээ цалинг нэмэх, хасах асуудал маш ярвигтай. Хамгийн түрүүнд төсвийнхөө боломж бололцоог харж шийдвэр гаргах нь зөв. Монгол Улсын инфляци, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Яг одоо төсвийн байнгын хороо уг асуудлаар хуралдаж байна. Наашаатай шийдвэр гаргах байх. Бүх зүйлээс хасаж танаж байгаа. Өмнө бид урсгал зардлаас 15-20 хувь хасна гэж байсан бол одоо төсвийн хөрөнгө оруулт болон үргэлжилж байгаа төсөл хөтөлбөрүүдээс хасна. Бүсээ чангалж байж цалин нэмж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талдаа цалингаа нэмүүлэх хүсэлтэй маш олон салбар байгаа.  Хоёр их наяд төгрөгт багш эмч, эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс нэмэгдэнэ, тэтгэвэр 8,6  хувиар нэмэгдэнэ” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан