Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
 Өнөөдөр хуралдах түр болон байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын түр болон байнгын хороод өнөөдрийн /2025.11.04/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо

· Түр хорооны тогтоолын төсөл 

· “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Бусад

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

· Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрийн сайд,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох

· Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох

· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүйбол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, багацалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэснийг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ.

· Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

· Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан

· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын  Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

-

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

· Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Эрүүл монгол хүний эрхийн баталгааг хангах талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

14.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

15.00

“Их засаг”

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан