Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай болов

Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Эко Хаб” тогтвортой хог хаягдлын төвлөрсөн байгууламж өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Уг төв нь өдөрт 150 тонн ангилан ялгасан хог хаягдлыг хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрүүд рүү шууд нийлүүлэх хүчин чадалтай юм.

Европын санхүүжилтээр хэрэгжиж буй “Эко Хаб” төсөл нь хуванцар, цаас, шил, лааз зэрэг дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулж, шахаж бэлтгэн цаашдын боловсруулах сүлжээнд нийлүүлнэ.

Ингэснээр хогийн цэг рүү очиж булагдах хог хаягдлын хэмжээг бууруулж, тойрог эдийн засгийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх цогц экосистем бүхий төв. Нэг дүүрэг өдөрт дунджаар 300–350 тонн хог хаягдлыг хогийн цэг рүү ачуулдаг тул Эко Хаб нь гурван дүүргээс өдөрт 150 тонн ангилсан хог хаягдлыг хүлээн авах замаар хогийн цэгийн ачааллыг бууруулж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Тус төв нь хог ангилан ялгаж, дахин боловсруулалтад нийлүүлэхээс гадна иргэдийг хог хаягдлаа ангилж хэвших дадлыг төлөвшүүлэх зорилгоор урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Тодруулбал, гар утасны аппликейшн ашиглан ангилсан хог хаягдлаа төвд тушаах бүртээ оноо цуглуулах, их хэмжээний хог тээвэрлүүлэх захиалга өгөх боломжийг бүрдүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан