Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монголын төлөө чөмгөө дундартал гүйдэг настан буурал байна

Монголын төлөө чөмгөө дундартал гүйдэг настан буурал байна. Тэр хүнийг Каваүчи Широ гэдэг. 2013 оны хавар Осакад Монголтой харилцаа холбоотой байгууллага, хүмүүсийг цуглуулж санал солилцох уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтанд ирсэн япончууд “Монгол бол тэнгэр нь цэлмэг… тал нь цэлийгээд уудам… “ гэх мэт улигт үгсээ урсгасаар байлаа. Гэтэл давжаа биетэй өвгөн “Монгол улсын ирээдүй тун бүүдгэр ээ. Хятад ногоо жимс иддэг, хятад ажилчдаар барилга зам бариулдаг. Хамгийн аюултай хүнс зооглодог, хамгийн хэврэг барилга байгууламжтай энэ орны иргэдийн ирээдүй хэцүү шүү. Онгоцны буудалд нь ачаа гарч ирэхгүй удтал хүлээлгэдэг. Тэнд монгол time гэж цаг үйлчилдэг. Цаг барина гэж байхгүй. Болно, маргааш гэдэг хоёр үгийг маш сайн хэлдэг” гэх мэтээр авч өглөө. Ингэж улалзтал нь хэлдэг япон хүнтэй таарч байгаагүй юм байна. Энэ хүнтэй харин нөхөрлөж, хамтран ажиллавал болох юм биш үү гэсэн бодол толгойд шурдхийв. Ам дагуулж магтаж, саймшрах биш шудрага шулуун Каваүчи гуайд уулзах санал тавив. Осакад давхиад ирсэн. “Таны үнэтэй санал, бас таны дэмжлэг манай улст нэмэр болно”. Энэ үг Каваүчи гуайг Монголд уяатай болгосон юм. Соёл урлаг бол хэлгүйгээр ойлголцдог өвөрмөц ертөнц. Монголыг ойлгуулна гэвэл монгол соёлыг танилцуулья гэж хэлээд, энэ ажил руу шууд л ханцуй шамлан орсон юм. Монголын маш олон уран бүтээлчдийг Японд урьж, маш олон тоглолтыг зохион байгуулсан.

Каваүчи гуайг танихгүй монгол уран бүтээлч ховор доо. Түүний санаачилж хийсэн хамгийн том урлагийн арга хэмжээ бол 2022 оны 8-р сард Чингисийн талбайд болсон “Сүүн зам” тоглолт байсан. Токушима мужийн нэрийн хуудас, соёлын биет өв болох Аваодори бүжгийн бүжигчид, Монгол Японы 500 бүжигчин тус арга хэмжээнд оролцсон юм. Каваүчи гуайг Монголын соёлын элчээр өргөмжилж байсан бөгөөд энэ эрхэмийн үйл ажиллагаа олон салбарт өргөжин тэлж, улмаар Монгол улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байна.

Урлаг соёлын харилцаагаар ажлаа эхлүүлсэн Каваүчи гуай одоо Монголын хүүхэд залуусыг спортын салбарт тэргүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зүтгэж явна. Ямар учир жанцантай спорт, яаж хөгжүүлж, ямар шатанд хүргэж байгааг удахгүй бичиж хүргэнэ. Хүлээж байгаарай

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан