Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.

2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. 

Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Туул голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 1-3 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.


2025 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 14-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан