Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Нийслэлд шалгалтыг 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1503 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх юм. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “Энэ улиралд улсын хэмжээнд 3072 иргэн төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн байна. Төрийн албаны шалгалтын товыг зарлаж, бүртгэхээс эхлээд дүн гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг цаг хугацаа, орон зай, хүнээс хамааралгүй болгож цахимжуулсан нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлсэн чухал шинэчлэл юм” гэлээ.  2025 оны I, II, III улиралд зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 5488 иргэн бүртгүүлж, 3750 иргэн шалгалт өгч, 1667 иргэн тэнцэж, нөөцөд бүртгэгджээ. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 56 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлж, 28 иргэн тэнцсэн байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС   

1 Сэтгэгдэл
Төрийн албаны зөвлөлийн ажилтнууд хувьдаа 2 машинтай, орон сууцтай, эхнэрүүд нь ажил хийдэггүй тансаг амьдралтай юм.
Хамгийн их уншсан