Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сэтгүүлчийн тэлээ аминд орсон нь
Францын телевизийн “France24” сувгийн сэтгүүлч Сони Дридиг энэ сарын 19-нд Египетийн нийслэл Каирын төв Тахрир талбайгаас мэдээгээ шууд дамжуулж байхад нь хэдэн арван залуу бүчин авч хүчирхийлэхээр завдсан байна. “Намайг мэдээгээ шууд дамжуулж байхад гэнэт л олон хүн бүчин авч түлхэлдэж эхэлсэн. Голдуу залуучууд намайг тойрон, зарим нь бүр цамц өмдийг минь тайлах гэж оролдсон. Азаар би сайн тэлээтэй байсан болохоор муу зүйл надаас холуур өнгөрсөн” гэж сэтгүүлч ярьсан байна. Энэ үеэр тус телевизийн англи хэлний нэвтрүүлгийн ажилтан Ашраф Халил ирж түүнийг аварчээ. Сэтгүүлч маргааш нь цагдаагийн газарт гомдол гаргасан байна.
“France24” телевиз албан үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч С.Дриди, А.Халил нарын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй байгаа талаар аравдугаар сарын 20-нд тусгай мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Сэтгүүлчдийг хүчирхийлэх гэсэн хэргийг мөрдөн шалгах хэрэгтэй. Манай сэтгүүлчид дэлхийн аль ч улс оронд үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангагдах ёстой” гэжээ.
Францын телевизийн “France24” сувгийн сэтгүүлч Сони Дридиг энэ сарын 19-нд Египетийн нийслэл Каирын төв Тахрир талбайгаас мэдээгээ шууд дамжуулж байхад нь хэдэн арван залуу бүчин авч хүчирхийлэхээр завдсан байна. “Намайг мэдээгээ шууд дамжуулж байхад гэнэт л олон хүн бүчин авч түлхэлдэж эхэлсэн. Голдуу залуучууд намайг тойрон, зарим нь бүр цамц өмдийг минь тайлах гэж оролдсон. Азаар би сайн тэлээтэй байсан болохоор муу зүйл надаас холуур өнгөрсөн” гэж сэтгүүлч ярьсан байна. Энэ үеэр тус телевизийн англи хэлний нэвтрүүлгийн ажилтан Ашраф Халил ирж түүнийг аварчээ. Сэтгүүлч маргааш нь цагдаагийн газарт гомдол гаргасан байна. “France24” телевиз албан үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч С.Дриди, А.Халил нарын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй байгаа талаар аравдугаар сарын 20-нд тусгай мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Сэтгүүлчдийг хүчирхийлэх гэсэн хэргийг мөрдөн шалгах хэрэгтэй. Манай сэтгүүлчид дэлхийн аль ч улс оронд үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангагдах ёстой” гэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл






















