Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан тархсан байдаг. Нийслэлийн зуслангийн бүсэд эмх замбараагүй, стандартгүй хашаа ихээр барьснаас үүдэн амьтад хүнээс, зэрлэгшсэн нохдоос үргэх, идэш тэжээл хайх үедээ хашаанд сүлбүүлэх, хавчуулагдаж хорогдох тохиолдол гардаг. Тодруулбал, 2018-2025 онд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдаж 44 зэрлэг амьтан хорогджээ. Тиймээс НБОГ-аас Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг батлуулж, энэ оны 10-р сарын 1-нээс хэрэгжүүлж байна. 

НБОГ-ын Ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар “2018-2025 онд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдаж 44 зэрлэг амьтан хорогдсон. Эдгээрээс 15 нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон хариун буга байна. Энэ нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол байгальд учруулсан гэсэн үг юм. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газар 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг боловсруулж, батлуулсан. Улмаар уг стандарт 2025 оны 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Стандартад хашаа 1.2 метрээс өндөргүй байх, газрын гадаргаас 45 см-ийн зайтай буюу жижиг биетэй амьтан шургаж гарах боломжтой байх ёстой гэж заасан. Мөн хашааны төмөр хоорондын зай долоон см байхаар тусгасан. Тиймээс иргэн, ААН-ийн хашааг стандартад нийцүүлэхээр мэдэгдэл хүргүүлж байна. Зуслангийн бүсэд оршин суудаг, үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-үүд зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг өмчийн хэлбэр үл харгалзан заавал мөрдөхийг уриалж байна” гэв. 

НБОГ-ын амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баньд “Нийслэлийн хэмжээнд 2018-2025 онд 700 орчим дуудлагаар 800 орчим амьтныг авран хамгаалж буцааж байгальд нь тавьсан. Эдгээрийн 200 орчим нь гэмтэж, бэртэж, тусламж авсан. Амьтдыг нийслэлийн ногоон бүсэд оруулахгүй байхын тулд жил бүрийн хавар болон намрын улиралд  тухайн амьтны байршил нутагт нь буюу нийслэл орчмын найман байршилд 18 цэгт биотехникийн арга хэмжээ авдаг. Тус ажил үр дүнгээ өгдөг” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан