Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН-2025” ЭХЭЛЛЭЭ

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны ололт, амжилт, үйл ажиллагаанд гарч буй хүндрэл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран хэлэлцэх, санал дэвшүүлэх, зөвлөмж боловсруулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-ийг өнөөдөр (2025.09.25) эхлүүллээ.

Тус зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Нандинболор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо, Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Энхтөр, Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Э.Идэрбат, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газрын дарга, хурандаа П.Батзориг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ц.Дэнээдорж, Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Батжаргал, Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Уранчимэг, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Энхмөнх, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхсүлд болон алба хаагчдын төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөний үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Нандинболор нээж, Эрүүгийн хуульд заасан Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дагнан гүйцэтгэж, төрийн ял шийтгэлийн бодлогын нэг томоохон хэсгийг хэрэгжүүлэх өндөр хариуцлагатай нэр төртэй үүргийг биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч, эрэн сурвалжлах ажиллагаа хариуцсан ажилтнуудад амжилт хүслээ.

Энэ үеэр нэгдсэн сургалт, зөвлөгөөнд оролцогчдод Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын мэндчилгээг уламжиллаа.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг анх удаагаа зохион байгуулж байгаараа онцлог болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан