Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
 Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна.

2025 оны арванхоёрдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн дулаанаас 4 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 11-13 хэм хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан