Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

Ирэх онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина. Уг асуудалтай холбоотойгоор Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус авто замын трасс дагуу ажиллалаа.

Төмөр замын ажлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард “Монголын төмөр зам ТӨХК” болон “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн төмөр замыг нийслэл хотоос гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор Багахангай дүүргээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүртэл 102 км үргэлжлэх салаа төмөр зам барихаар далан барих дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Мөн цаашлаад Хөшигийн хөндийн нэгдүгээр өртөөнөөс Толгойт өртөө болон Эмээлт орчим хүртэл уг төмөр замыг холбохоор төлөвлөж буй. Учир нь ДЦС 3, 4-ийн нүүрс орж ирэх төмөр замыг хэвээр нь үлдээх тул хот руу ойртуулж өгч байгаа юм. Иймээс ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө нийслэлийн зүгээс газар чөлөөлөлт хийхийг хүсэж байна. Уг төмөр замыг барьснаар Улаанбаатар хотыг дамжин өнгөрөх ачаа тээврийг хотоос гаргах, тэр дундаа 34 нэр төрлийн аюултай ачааг хотын дундуур бус хотоос гадуур явуулах боломж бүрдэж байгаа юм” гэв.

Авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хамгийн гол авто замуудын нэг бол Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл 12.5 км үргэлжлэх тусгай зориулалтын авто зам юм. Хоёр эгнээ бүхий уг авто замыг барих бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэх бөгөөд тухайн ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотод Улаанбаатар хотын тээвэр, логистикийн нэгдсэн төвийг шинээр барина. Ингэснээр нийслэл хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, хот дундуур дайран өнгөрч буй төмөр замын эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ. Мөн уг авто зам ашиглалтад орсноор богино хугацаанд Хүннү хотыг барьж байгуулах дэд бүтцийн суурь тавигдах давуу талтай” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан