Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
"Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ

Төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд зохион байгуулсан уулзалтаар “Улаанбаатар трамвай” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын бүтцийг танилцуулж, хэрхэн төлөвлөснөө дэлгэрэнгүй мэдээлэв. 

“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой.  

Төслийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилж, 16 зогсоолтой байх бөгөөд зорчих хугацаа 29 минут гэж тооцоолсон. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой бөгөөд нийт 37 минутын зорчих хугацаатайгаар үйлчлэхээр төлөвлөгджээ. Зорчигчийн хүлээлтийг багасгахын тулд 5 минут тутамд эргэснээр нийтийн тээврийн ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэдгийг төслийн захирал Б.Ану-Үжин онцлон тэмдэглэлээ.

Төсөл нь хотын орчны чанарыг дээшлүүлэх төлөвлөлтийн шийдлүүдийг багтаасан. Тухайлбал трамвайн зогсоолуудыг олон улсын стандартад нийцүүлэн 700 метрийн тутамд барьж, депог 10 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Мөн Яармагийн гол замын хэсэгт зүлгэн хучилттай ховилтой төмөр зам ашиглах шийдлийг тусгасан нь дуу чимээ бууруулж, ногоон зурвасыг нэмэгдүүлэх замаар хотын өнгө төрхөд эерэг өөрчлөлт авчрах боломжтой гэж үзэж байна.

"Улаанбаатар трамвай" төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн санал авч бүрэн шинжилгээний ажлыг дуусгасан бөгөөд сонгон шалгаруулалтын дөрөвдүгээр шат ирэх долоо хоногт эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

Замын хөдөлгөөнөөс хамаарал багатай, цагийн хуваарийн дагуу тогтмол хөдөлдөг, цахилгаан хөдөлгүүрт трамвай тээврийн хэрэгсэл нэвтэрснээр 13,000-25,000 зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 23.6 хувиар нэмэгдүүлнэ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан