Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Гвиней-Бисауд төрийн эргэлт гарах дөхлөө
Гвиней-Бисауд түр Засгийн газрыг төрийн эргэлтээр түлхэн унагах гэсэн оролдлого гарсан талаар эрх баригчид нь мэдээллээ. Ням гарагт цэргийн хэсэг албан хаагч нийслэл Бисаугийн орчим дахь цэргийн баазыг хяналтдаа авахыг оролдсон байна. Жанжин штабын дарга Антониу Инжайгаар удирдуулсан Засгийн газрын цэргүүд босогчдыг дарж нөхцөл байдлыг хяналтдаа авчээ. Зэвсэгт мөргөлдөөний үеэр зургаан хүн амь үрэгдсэн байна. Өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа түр Засгийн газар нь дөрөвдүгээр сарын 12-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болсон төрийн эргэлтээр гарч ирсэн юм. Тэр үед цэргийн хунтынхан Гвиней-Бисау болон Кабо Вердегийн тусгаар тогтнолын төлөөх Африкийн намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд Жуниорагийн албан байр луу дайрч Жуниора болон Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Раймунд Перейраг баривчилсан юм.
Энэ төрийн эргэлтийн дараа цэргийн хунтынхан Гвиней-Бисаугийн сөрөг намынхантай хоёр жилийн шилжилтийн үе тогтоох талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ хугацаанд улс орондоо Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулахаар тогтжээ.
Харин долдугаар сард Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан комиссар Кэтрин Эштон Гвиней-Бисаугийн Засгийн газрыг хууль бус гэж зарласан юм. Энэ удаагийн төрийн эргэлтийн ард Португали байгаа гэж эрх баригчид нь буруушааж байна. Гвиней-Бисау нь 1974 он хүртэл Португалийн колони байсан юм.
Гвиней-Бисауд түр Засгийн газрыг төрийн эргэлтээр түлхэн унагах гэсэн оролдлого гарсан талаар эрх баригчид нь мэдээллээ. Ням гарагт цэргийн хэсэг албан хаагч нийслэл Бисаугийн орчим дахь цэргийн баазыг хяналтдаа авахыг оролдсон байна. Жанжин штабын дарга Антониу Инжайгаар удирдуулсан Засгийн газрын цэргүүд босогчдыг дарж нөхцөл байдлыг хяналтдаа авчээ. Зэвсэгт мөргөлдөөний үеэр зургаан хүн амь үрэгдсэн байна. Өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа түр Засгийн газар нь дөрөвдүгээр сарын 12-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болсон төрийн эргэлтээр гарч ирсэн юм. Тэр үед цэргийн хунтынхан Гвиней-Бисау болон Кабо Вердегийн тусгаар тогтнолын төлөөх Африкийн намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд Жуниорагийн албан байр луу дайрч Жуниора болон Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Раймунд Перейраг баривчилсан юм. Энэ төрийн эргэлтийн дараа цэргийн хунтынхан Гвиней-Бисаугийн сөрөг намынхантай хоёр жилийн шилжилтийн үе тогтоох талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ хугацаанд улс орондоо Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулахаар тогтжээ.
Харин долдугаар сард Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан комиссар Кэтрин Эштон Гвиней-Бисаугийн Засгийн газрыг хууль бус гэж зарласан юм. Энэ удаагийн төрийн эргэлтийн ард Португали байгаа гэж эрх баригчид нь буруушааж байна. Гвиней-Бисау нь 1974 он хүртэл Португалийн колони байсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл






















