Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нар нийслэлийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, нийслэл болон цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Г.Арсланхуяг нийслэлийн гэмт хэргийн нөхцөл байдал түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл танилцуулга хийв.НИТХ-ын дарга А.Баяр, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар урьдчилан сэргийлэх ажилд нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах, нийслэлийн хэмжээнд камержуулалтыг онцгой анхаарах, ахмад ажилчдыг урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах талаар ярилцлаа.Мөн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлд нийслэл онцгой анхаарч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа НИТХ-ын дарга А.Баяр илэрхийлэв.

Эх сурвалж: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан