Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Г.Ууганбаяр, Б.Дөлгөөн, Б.Сэргэлэнбаатар, Т.Отгонболд болон Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай зэрэг нийт 19 асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд

  1. Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
  2. Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай
  3. Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
  4. 4.Улс орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг тогтоох тухай
  5. 5.Тогтоол хүчингүй болгох тухай
  6. 6.“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  7. 7.2026 онд ажиллах олон нийтийн цагдаагийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай
  8. 8.Хувьчлалын жагсаалтаас хасах тухай
  9. 9.Нийслэлийн өмчөөс хасаж, иргэдэд шилжүүлэх тухай
  10. 10.Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  11. 11.Барилга байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай
  12. 12.Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
  13. 13.Хувьцаа шилжүүлэх тухай
  14. 14.“Багахангай мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ыг “Туулын хурдны зам” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг батлах, хөрөнгийг балансаас баланст шилжүүлэх тухай
  15. 15.Төлөөлөн удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай
  16. 16.“Урт цагаан үйлчилгээний төв” ОНӨААТҮГ байгуулах тухай
  17. 17.“Дулааны V цахилгаан станц” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай
  18. 18.Хурлын байгууллагын шагналаар шагнах тухай
  19. 19.Ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах тухай
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан