Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов

Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан Эдийн засаг, хөгжлийн яаманд болж, Ажлын хэсгийн ахлагч, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр удирдан явууллаа.

Хуралдааны эхэнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт өгсөн чиг үүргийг танилцуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой, үр нөлөөтэй байдлаар шинэчлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Энэ хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, өмчийн халдашгүй байдал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилготой Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-аар батлуулах шаардлагатайг тэмдэглэв.

Түүнчлэн төрийн байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, хариуцлагыг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чирэгдэлгүй, шуурхай болгох нь эрх зүйн шинэчлэлийн салшгүй хэсэг болохыг тодотгосон юм.

Хуралдаанд оролцсон яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон салбарын хяналтын байгууллагын удирдлагууд салбар тус бүрд тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийн явцад илэрч буй хүндрэл, бодлогын түвшинд зайлшгүй засаж сайжруулах шаардлагатай асуудлуудын талаар санал, байр сууриа илэрхийллээ.

Тэд, төрийн хяналт, шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо сул, аж ахуйн нэгжүүдэд давхардсан шалгалт хийх тохиолдол их байгааг онцолж, хяналтын тогтолцоог харилцан уялдаатай, нэгдсэн байдлаар зохион байгуулах шаардлагатайг дурдсан юм.

Мөн улсын байцаагч нарын хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүжилт хангалтгүй, орон нутагт хүний нөөц дутмаг байгаа нь хяналтын чанар, үр нөлөөнд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн төрийн байгууллагууд өөрийгөө хянах тогтолцоонд шилжсэнээр хөндлөнгийн хараат бус хяналт сулрах, эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт, зөвлөмж өгөх тогтолцоо алдагдсан гэж байв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс зарим салбарт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байгааг онцолж, иймд орчин цагийн шаардлагад нийцсэн, нэгдсэн, үр ашигтай төрийн хяналт шалгалтын тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Хуралдааны төгсгөлд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төрийн хяналт шалгалтын тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн их өгөгдөл, эрсдэлийн үнэлгээнд суурилсан байдлаар шинэчлэх шаардлагатай. Энэ нь хувийн хэвшилд дарамт учруулахгүйгээр хууль ёсны үйл ажиллагааг дэмжсэн, ил тод, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Бизнесийн үйл ажиллагааг “Төрийн хяналт шалгалт” нэрийдлээр хясан боогдуулдаг байдлыг таслан зосгоож, салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангуулах шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.  

 

1 Сэтгэгдэл
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com I am posting this because I am so happy getting my stolen Bitcoin back. I am not the first to recommend them because his recommendations can be seen everywhere
Хамгийн их уншсан