Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО

“Монгол шуудан” ХК-иас 2019 онд Төрийн их хуурч Г.Жамъяангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдвээр 2 блок, 5 нэрийн марк гүйлгээнд гаргаж байсан билээ. Өнгөрөгч бямба гаригт “Монгол шуудан” ХК-иас “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт 2 блок, 6 нэрийн 2 дахь цуврал шуудангийн маркийг гүйлгээнд гаргаж байна. Маркийг бүтээхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төвийн хамт олон зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.

Нээлтийн арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням, “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн болон салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаач нар оролцлоо.

Энэхүү “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт 2 блок, 6 нэрийн шуудангийн 2 дахь цуврал маркт дараах Монголын соёлын биет бус өвийг дүрслэн харуулсан. Үүнд, Монгол тууль (2009), Монголын уламжлалт Хөөмийн урлаг (2010), Монгол баяр наадам (2010), Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011), Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), Ботго авхуулах зан үйл (2015), Уул овоо тахих Монгол зан үйл (2017), Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019).

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг (СББӨ)  хамгаалах тухай конвенц (2003) нь хүн төрөлхтний соёлын биет бус өвийг хамгаалахад чиглэгдсэн баримт бичиг юм. Монгол Улс энэхүү Конвенцод 2005 онд нэгдэн орсон. Монгол Улс нь 2024 оны байдлаар нийт 17 соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. ЮНЕСКО-д түүх, соёлын өвөө бүртгүүлж, баталгаажуулах нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм. ЮНЕСКО-д СББӨ-ийг бүртгүүлэх нь тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан