Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ХОЁР УЛСЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон Нийслэлийн Соёл урлагийн газар, 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын удирдах албан хаагчид БНХАУ-ын соёл, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагаатай танилцах, хоёр улсын соёл, аялал жуулчлалын салбар хооронд байгуулсан зарим санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгын хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 01- 06 ний өдрүүдэд БНХАУ- ын Бээжин хот болон ӨМӨЗО-ны Хөх хотуудад ажиллаж байна.

✅ 2025 оны 12 дугаар сарын 01 ний өдөр Соёл урлагийн газрын дарга Г.Батхуяг болон аймгуудын соёл, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга нар БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны харьяа “Хятадын соёл, аялал жуулчлалын судалгаа, мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж тус төвийн дарга ЛЮ ЯНГ болон албаны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Ази Европыг холбосон худалдааны гол зам болох "Цайны зам"-ын маршрутын хүрээнд Монгол Улсын Дорноговь, Говьсүмбэр, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын соёл, аялал жуулчлалын бодлого, үйл ажиллагааг уялдуулах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, БНХАУ-д зохион байгуулагдах аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн, арга хэмжээнд Монгол Улсын соёлын болон аялал жуулчлалын байгууллагуудыг оролцуулах талаар харилцан санал солилцов.

🎬 🎞️ Соёл, урлагийн газар, Монголын Кино Урлагийн Зөвлөл, Нийслэлийн соёл урлагийн газар, аймгуудын соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газрын удирдах бүрэлдэхүүн 2025 оны 12 дугаар сарын 02 ний өдөр БНХАУ-ын “Кино, дижитал хөтөлбөрийн удирдлагын төв”- д зочилж тус төвийн захирал Жан Хун тэргүүтэй удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа. Тус төвийн удирдлагууд хятадын кино урлагийн бүтээлийн хадгалалт, дижитал архивын тогтолцоо, контентын аюулгүй байдал, олон улсын түвшний техник технологийн шийдэл зэргийн талаар танилцуулж хоёр талаас кино урлагийн чиглэлээр цаашдын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нэгдсэн ойлголцолд хүрсэн юм.

📚 📝 Монгол улс болон БНХАУ-ын утга зохиолын сонгодог бүтээлийг орчуулж, хэвлэх сурталчлах тухай Монгол Улсын Соёлын яам болон БНХАУ-ын Үндэсний хэвлэл мэдээлэл, нийтлэлийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2025 оны 12 дугаар сарын 03 ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга бөгөөд уг ажлыг Монгол улсын талаас хариуцсан шинжээчийн хорооны дарга Г.Батхуяг тэргүүтэй бүрэлдэхүүн Бээжингийн хэл, соёлын их сургуулиар зочилж БНХАУ-ын төлөөлөл Хуан Шуян тэргүүтэй шинжээчийн хорооны бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж Монгол, Хятад хэл дээр орчуулагдсан нийт 10 зохиолыг 2026 оны эхний улиралд багтаан хоёр талд хэвлүүлэх, түгээх болон цаашид орчуулагдах 10 зохиолыг сонгож холбогдох ажлыг эхлүүлэх талаар харилцан тохиролцлоо.

✅ Айлчлалын бүрэлдэхүүн 2025 оны 12 дугаар сарын 05 ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын тэнхимийн дэд дарга болон холбогдох албан хаагчидтай уулзалт зохион байгуулж соёлын болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон уулзалт зохион байгуулав.

🗺️ 2025 оны 12 дугаар сарын 01-06 ний өдрүүдэд

- БНХАУ-ын Үндэсний урлагийн төв театр,

- БНХАУ-ын Үндэсний музей

- ӨМӨЗО-ны Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэн

- ӨМӨЗО-ны Үндэсний музей, Шинжлэх ухааны музей

- Хөх хотын Улаан театр

- Ордос хотын театр, музей, номын сан гийн үйл ажиллагаатай танилцаж,

- Их Цагаан Хэрэм,

- Гугун хэмээх нэрээр түүх шашдирт бичигдсэн “Эртний хаалттай хот”,

- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны нутагт орших ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад "Юань гүрний дээд нийслэл (Занаду) ба Дунд нийслэл" хэмээн бүртгэгдсэн Хубилай хааны түүхтэй холбогдолтой түүхэн дурсгалт газар,

- Ордос нутагт байрлах “Чингис хааны түүх соёлтой холбоотой цогцолбор” зэрэг тус улсын соёл, аялал жуулчлалын бүс, орон зайг хэрхэн хөгжүүлж байгаа талаар туршлага судлан ажиллалаа.

✅ Хоёр улсын соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү ажил нь улсын болон бүс нутгийн соёлын солилцоо хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нэмэгдүүлэх, соёлд суурилсан аялал жуулчлалын орон зайн төлөвлөлт, бүтээн байгуулалт, бүтээлч үйлдвэрлэлийн талаарх ойлголт, шинэ мэдлэг мэдээллийг бий болгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

image
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан