Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
МОНГОЛ БАХАРХАЛ" БҮТЭЭЛЧ САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Соёлын бүтээлч сар” аяныг энэ жил “Монгол бахархал” уриан дор улс орон даяар амжилттай зохион байгууллаа.

Монгол хүний үнэт зүйлийн язгуур хүч, түүх соёлын бахархлыг олон нийтэд таниулах зорилготой тус аян арваннэгдүгээр сарын турш өрнөж, нийт 617,179 гаруй иргэдэд соёлын үйлчилгээг хүргэн, цахим орчинд 8.1 сая гаруй хүнд мэдээлэл түгээжээ.

Аяны хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн газар болон орон нутгийн соёл, урлагийн байгууллагууд нэг зорилго дор нэгдэн үзэсгэлэн, тоглолт, эрдэм шинжилгээний хурал, бүтээлч уулзалт, боловсролын хөтөлбөр зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Энэ жилийн аян монгол түмний бахархлын эх ундарга болсон түүхэн бэлгэ тэмдэг, суут хүмүүсийн намтар, үйл хэргийг олон нийтэд таниулж, түүхэн үнэний хүрээнд өргөнөөр тэмдэглэснээрээ онцлог болов.

Тухайлбал:

Дэлхийн мянганы хүмүүн, суут их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр – “Монгол бахархлын өдөр”

Анхдугаар үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласан – “Улс тунхагласны баяр”

Монголын төр, шашин, соёлын их зүтгэлтэн Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой

Эх хэл, түүх, соёлын энгүй их эрдэмтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ой зэрэг Монголчуудын бахархал, түүх, оюуны их өвийг бүтээлцсэн сод билэгтнүүдийн намтар, бүтээл, гүн ухаан, алдар гавьяаг хойч үеийнхэнд нэхэн сургамжлах бүтээлч ажлууд өрнүүн боллоо.

Эдгээр ажлууд нь өнгөрсөн түүхийг дурсах төдий бус, харин эх оронч ухамсар, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэх оюуны дархлааг бэхжүүлэх зорилготой байсан бөгөөд иргэд, хүүхэд багачууд, оюутан сурагчдын идэвх оролцоотой өрнөв.

“Соёлын бүтээлч сар” аяныг өмнөх жилүүдэд:

• 2021 онд – “Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгээрүүлэх соёл”

• 2022 онд – “Монгол цам”

• 2023 онд – “Буган чулуун хөшөө”

• 2024 онд “Өвлөх бүтээх өнөө ирээдүй” уриан дор зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ удаад “Монгол бахархал” уриан дор өрнүүлснээрээ онцлог боллоо.

Аяныг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан нийт соёл, урлагийн байгууллагуудын удирдлага, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид болон дэмжсэн хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, хүүхэд багачууд, оюутан сурагчид, үйлчлүүлэгчид Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Монгол соёл – Монгол бахархал өнөд орших болтугай!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан