Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна

Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Толгойт дэд төвийг түшиглэн НЗДТГ-аас Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-ийг байгууллаа.

Тус төвийн нээлтэд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцож, ЖДҮ эрхлэгчидтэй уулзлаа. ЖДҮ эрхлэгчид эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дээл хувцас, эсгий гутал, арьс, чулуу, модон эдлэлүүдийг төрөл бүрээр нь урлаж байв. “Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч түрээсийн төлбөргүйгээр ажиллаж, бизнес инкубатор сургалтын төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Гар урлалыг дэмжих төвийн нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран нийслэлд зургаан дэд төв байгуулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болж байна. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж, 110 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.

Үргэлжлэн 5000 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Сэлбэ хотын орон сууцны бүтээн байгуулалт эхэлсэн. Дамбадаржаа дэд төвийн газар чөлөөлөлт 2026 онд явагдана. Дэнжийн мянга дэд төвийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Засгийн газрын “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах томоохон төсөл бол Толгойт дэд төв. Толгойт дэд төв нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төвүүдтэй иж бүрэн цогцолбор хороолол байна. Энэ хүрээнд уламжлалт гар урлал, өрхийн үйлдвэрлэл эрхлэх иргэдийг дэмжсэн инкубатор төв үйл ажиллагаа явуулж эхэллээ. “20 минутын хот”-д соёл, боловсрол, өрхийн орлогыг дэмжих төвүүд цогцолбор байдлаар төлөвлөгдөж байна” хэмээн онцоллоо.

“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хүрээнд уламжлалт гар урлалын төвийг байгууллаа. Энэхүү төвийн онцлог нь ЖДҮ эрхлэгчдэд үнэ төлбөргүй ажлын байр олгож байна. Мөн ажлын байр нь тоног төхөөрөмжтэй. ЖДҮ эрхлэх хүсэлтэй иргэд ажлын байргүй, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй зэргээс шалтгаалж үйлдвэрлэл зогсдог. Энэ асуудлыг шийдэж өгсөн” гэлээ.

Төвийн хамт олон дараах чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, мэдээллийг хүргэж байна.

  • Бизнесийг дэмжих: Өрхийн бизнес эрхлэх, нэмэлт орлоготой болох хүсэлтэй 18-аас дээш насны иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт, судалгаа зохион байгуулах,
  • Төрийн үйлчилгээ: Төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд ойрхон, хүртээмжтэй хүргэх,
  • Нийгмийн зөвлөгөө: Сэтгэл зүйн болон хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө, иргэдийг чадавхжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх,
  • Хүүхдэд ээлтэй орчин: Нийгмийн бүхий л зорилтот бүлэгт чиглэсэн цогц үйлчилгээг хүргэж байна.

 

1 Сэтгэгдэл
HIRE THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECLAIM BACK LOST BITCOIN FROM SCAMMERS I incurred a significant financial setback, losing $1.2 million in Bitcoin and USDT. It was as if I was dreaming. I was left in shock, my hope of recovering the money dwindling. Despite my efforts with authorities. I started searching the internet for a legitimate and genuine recovery expert to recoup my stolen funds in USDT. One month after the incident, while researching online, I discovered an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Its expertise in crypto recovery. I reached out to them and was astonished by the efficiency and professionalism of their team. Employing sophisticated software tools, they was able to totally retrieve my funds using his recovery tools and tech prowess. It was a smooth and swift service. I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to anyone who has been a victim of Bitcoin scams. With their team of experienced professionals and cutting-edge technology, they can help you recover your lost funds quickly and efficiently. Contact them today for a free consultation. WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
Хамгийн их уншсан