Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Энэ онд дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилууллаа

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд нийтийн тээврийн шинэ, байгальд ээлтэй шийдэл болох дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна.

Төслийг Францын “Пома групп” хариуцан гүйцэтгэж дотоодын “Моннис инженеринг” ХХК, “Цагаан уран хийц” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төсөлд шаардлагатай бүх бараа материалыг Франц улсаас импортолж байгаа бөгөөд 150 чингэлэг ачаанаас 114 чингэлэг ачаа төслийн талбайд бууж, барилга угсралтын ажилд ашиглаж байна. Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай.

Тус бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, барилга угсралтын ажлыг 2025 оны  гуравдугаар сарын 10-ны өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар төслийн нийт ажил 54 хувьтай үргэлжилж байна. Дүүжин замын тээврийн 19 тулгуур багана суурилуулахаас 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Мөн 98 ширхэг кабины гараашийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ.

Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсолтгүй үргэлжилнэ. 2025 оны долоодугаар сарын 8-нд Дүүжин замын тээврийн үйл ажиллагааг хариуцах байгууллага “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, зорчигч тээврийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангасан. Уг төслийн хоёрдугаар шугамыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн” чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтойгоор төлөвлөж байна.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан