Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчиллээ

2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажил хийгдсэн байна. Тодруулбал, 65 байршилд 136.6 км авто замд шинэчлэл, өргөтгөл болон их засварын ажлыг хийсэн бол 42 байршилд нийт 40.87 км шинэ авто зам барих ажлыг бүрэн гүйцэтгэлээ.

Үүнээс гадна 26,122 ам.метр авто зогсоол, 583 урт метр гүүрэн байгууламжийн ажил төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжсэн байна. Өнгөрч буй онд хийсэн  томоохон замын бүтээн байгуулалтаас онцолбол, Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 31-нд нээлээ. Тус авто зам нь хоёр талдаа хоёр метр өргөн явган хүний замтай байна. Мөн энэ онд Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэв. Энэ онд авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан